БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ III УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-10-02

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар улиралд өмнөх оны үлдэгдэл 16 хэрэгт нэмж 188 эрүүгийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэвэл зохих нийт 204 эрүүгийн хэргээс 8 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 1 хэргийг шилжүүлж,  178 хэргийг шийдвэрлэж, 17 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35 хэргээр буюу 24.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрөлжүүлбэл, хүнийг алах  гэмт хэрэг 3, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 1,  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 67, хүчиндэх 4, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1,  хулгайлах 31, залилах 6, мал хулгайлах 12, хахууль авах 1, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1,  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 17, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 12, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 22 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 187 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 6, 18-21 насны 13 хүн, 22-29 насны 53 хүн, 30-34 насны 44 хүн, 35-аас дээш насны 71 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 187 хүний 55 хүнийг хорих ялаар, 98 хүнийг торгуулийн ялаар, 34 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 25 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 111862000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 178 эрүүгийн хэргийн улмаас 164 эрэгтэй, 35 эмэгтэй, 8 насанд хүрээгүй хүүхэд, 5 хуулийн этгээд, 21 төрийн байгууллага хохирч, 9 хүн нас барсан бөгөөд 77 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 9 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 654115541 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 6 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоон шийдвэрлэжээ.

2020 оны 3 дугаар улирлын байдлаар тус шүүх сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 17 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 17 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 6 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 яллагдагчид тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 18 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 22 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 3-р улирлын байдлаар зөрчлийн 263 хэргийг хүлээн авч 263 зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн ба зөрчлийн хэргийн үлдэгдэлгүй. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48 зөрчлийн хэргээр буюу 22.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-09-28