БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ III УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-10-02

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь  2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 1085 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 84 иргэний хэрэг, шилжиж ирсэн 1, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан 7 хэргийн хамт нийт 1177 нэхэмжлэл болон хэргээс 61 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 8 нэхэмжлэлийг буцааж, 2 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, 1 хэргийг адил шатны шүүхэд шилжүүлж, нийт 979 иргэний хэргийг шийдвэрлэж, 126 хэргийн үлдэгдэлтэй байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 394 хэргээр буюу 67.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 979 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

Иргэний хуулиар 298 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээгээр 158, зээлийн гэрээгээр 26, түрээсийн гэрээгээр 3,  ажил гүйцэтгэх гэрээгээр 11, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр 51, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 7, гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол 3, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан 6, бусад иргэний эрх зүйн маргаанаар 33 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 571 хэрэг шийдвэрлэснээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 15, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 426, бусад төрлийн хүсэлтээр 130 хэргийг шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 48 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулсан 43, эцэг тогтоосон 3, бусад 2 хэргийг шийдвэрлэж, 38 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар 40 хэрэг шийдвэрлэснээс, ажлаас үндэслэлгүй халагдсан 20, цалин хөлсний маргаан 5, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн маргаан 15 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна. 

Мөн Газрын тухай хуулиар 1, Нийгмийн даатгалын багц хуулиар 3, бусад хуулиар 18 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 979 иргэний хэргийн 252-ыг хялбаршуулсан журмаар, 706-г шүүх хуралдаанаар, 21 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар улиралд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62148143 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-09-28