БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ III УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-10-02

Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүх нь 2020 оны  3 дугаар улиралд буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 70 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23 хэргээр буюу 48.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Давж заалдах шатны шүүх Иргэний хуулиар 44, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 9, Хөдөлмөрийн тухай хуулиар 14, Гэр бүлийн тухай хуулиар 3 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж нийт 70 иргэний хэргийг шийдвэрлэснээс 29 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 24 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 17 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх 2020 оны   3 дугаар улиралд эрүүгийн 32 хэргийг хянан шийдвэрлэжээ.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хэргээр буюу 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүнийг алах  гэмт хэрэг 3,  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 1, хулгайн гэмт хэрэг 7,  залилах гэмт хэрэг 4 , мал хулгайлах гэмт хэрэг 2, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, хүчиндэх гэмт хэрэг 5, хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг 1, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэрэг 3, бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 32 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 15 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 11 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-09-28