БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ IIIУЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2020-10-02

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл  518 өргөдөл хүлээн авснаас 80 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 85 өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 329 өргөдлийг шийдвэрлэж, 27 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

2020 онд шийдвэрлэгдсэн өргөдлийг 2019 оны мөн үетэй шийдвэрлэгдсэн өргөдөлтэй харьцуулж үзвэл /81 өргөдөл буюу/ 19.7 хувиар буурсан байна.

Шийдвэрлэгдсэн 329 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 296, талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан шийдвэрлэлт амжилтгүй болсон 33 өргөдөл байна.

Талуудын  эвлэрсэн 296 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 296 өргөдлийг маргааны төрлийг авч үзвэл иргэний маргаан 274, гэр бүлийн маргаан  21 байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2020-09-28