“ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

  • 2020-10-07

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл болон аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор /2020.10.06/ зохион байгуулсан “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа, орчуулагч Б.Арманбек нар оролцож, “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх ойлголт” сэдвээр сургалт явуулж, 2019, 2020 онд энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаарх шүүхийн практикт хийсэн судалгааг танилцууллаа.
Уг сургалтад Баян-Өлгий аймгийн төвийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, эмч, багш, дотуур байрны эмч, цэцэрлэгийн арга зүйч, хичээлийн эрхлэгч зэрэг нийт 80 гаруй хүн хамрагдсан байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2020-10-07