Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд буюу анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Айбек /Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах/, Т.Маншүк /Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах/, М.Айдынгүл /Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах/ нар 2020 оны Хуульчийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцож тэнцэн, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэшлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр батламжаа гарджээ.
Хуульчийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, тэнцсэн Т.Айбек, Т.Маншүк, М.Айдынгүл нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН,
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2020-12-09