БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-12-28

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны  бүтэн жилийн байдлаар /2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар/ 88 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.  Уг шийдвэрлэсэн 88 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17 хэргээр буюу 23,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулиар 49, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 13, Хөдөлмөрийн тухай хуулиар 18, Гэр бүлийн тухай хуулиар 6, бусад хуулиар 2 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 88 иргэний хэргийг шийдвэрлэснээс 36 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 23 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 5 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 22 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 2 хэргийн зохигчдын эвлэрлийг баталсан байна.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2020 оны бүтэн жилийн байдлаар эрүүгийн 40 хэргийг хянан шийдвэрлэжээ.  Уг 40 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хэргээр буюу 67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүнийг алах  гэмт хэрэг 2,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 5,  залилах гэмт хэрэг 5 , хөрөнгө завших 2, мал хулгайлах гэмт хэрэг 4, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 4, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, хүчиндэх гэмт хэрэг 5, хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг 1, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 2, бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх 1 хэргийг, бусад зүйл ангиар 2 хэргийг тус тус хянаж, нийт 40 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 19 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 12 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 9 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх 2020 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 12 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ.  Уг 12 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2 хэргээр буюу 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-5, 5.3 дугаар зүйлээр /Хүний биед халдах/-1, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-1, 6.20 дугаар зүйлээр /Хүүхдийн эрх зөрчих/-1, 13.5 дугаар зүйлээр /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих/-1, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих-3 хэргийг тус тус хянаж, нийт 12 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 4 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, 4 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 3 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-12-28