БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2020-12-30

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2020 оны бүтэн жилийн байдлаар нийт 720 өргөдөл хүлээн авснаас 112 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 107 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 449 өргөдлийг шийдвэрлэж, 52 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 449 өргөдлийн 405 маргаан буюу 90,2 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 44 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 629 өргөдөл, хөдөлмөрийн маргаан 1, гэр бүлийн эрх зүйн маргаан 90 өргөдөл хүлээн авсан бол 2020 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 12767097 төгрөг төлсөн байна.

2020 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 400 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-12-28