БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-12-30

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 онд 88 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  116 захиргааны хэргээс 73 хэргийг шийдвэрлэж, 18 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2019 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 9 хэргээр буюу 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Нийт шийдвэрлэсэн 73 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 13, газрын маргаан 13, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 1, иргэний улсын бүртгэлийн маргаан 4, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 10, сонгуулийн маргаан 4,  төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 9, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 6, бусад хуулиар 13 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 онд нийт шийдвэрлэсэн 73 захиргааны хэргээс 24 хэргийг хялбаршуулсан журмаар, 49 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 71 удаа, захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд 9 удаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 20 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны бүтэн жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 7020000 төгрөгийг улсын орлого болгожээ. Тайлант хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийтгэлийн хуудас баталгаажуулах тухай 38 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.  

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-12-28