БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2020-12-30

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны бүтэн жилд 1453 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 84 иргэний хэрэгтэй хамт нийт 1537 иргэний хэргээс 71 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 8 нэхэмжлэлийг буцааж, 5 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 1308 иргэний хэргийг шийдвэрлэж, 144 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 508 хэргээр буюу 63,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 1308 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 389 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 196, зээлийн гэрээний маргаан 37, түрээсийн гэрээний маргаан 3,  ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 12, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 77, гэм хор учруулснаас үүдэх эд хөрөнгийн хохиролтой холбоотой 14,  гэм хор учруулснаас үүсэх эрүүл мэндийн хохиролтой холбоотой 5, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай 4, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргаан 14, иргэний эрх зүйн бусад маргаанаар 21 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 761 хэрэг шийдвэрлэснээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 20, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 608, нас барсан гэж зарлах тухай хүсэлт 1, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай 26, эрх олгосон бичиг баримтын үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх тухай хүсэлт 7, гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт 18, нас тогтоолгох тухай хүсэлт 10, садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлт 1, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлт 1,     бусад төрлийн хүсэлтээр 69 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 68 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 58, эцэг тогтоолгох тухай 3, эх байх эрх хасах тухай 2, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 1, бусад маргаан 4 хэргийг шийдвэрлэж, 63 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 54 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 28, цалин хөлсний маргаан 13, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 13 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 2, Нийгмийн даатгалын багц хуулиар 3, Төрийн албаны тухай хуулиар 3,  Татварын ерөнхий хуулиар 1, Цагаатгалын нөхөн олговор 23, бусад хуулиар 4 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 1308 хэргийн 325 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 955 хэргийг шүүх хуралдаанаар, 28 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-12-28