БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ, МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

  • 2021-01-29

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 120 нэхэмжлэл хүлээн авч 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2020 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 144 иргэний хэргийн хамт нийт 262 иргэний хэргээс 134 иргэний хэргийг шийдвэрлэж, 128 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 18 иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 50 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 01 дүгээр сард 134 хэрэг шийдвэрлэсэн нь 2020 оны 01 дүгээр сартай харьцуулахад 26,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 23 эрүүгийн хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 10 эрүүгийн хэргийн хамт нийт 33 эрүүгийн хэргээс 26 хэргийг шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй, зөрчлийн 40 хэргийг шийдвэрлэж, 22 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. сэн байна.

            Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын байдлаар шинээр 18 нэхэмжлэл хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, өмнөх оны үлдэгдэл 18 хэргийн хамт нийт 36 захиргааны хэргээс 7 хэргийг шийдвэрлэж, 29 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд үүнээс 3 хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 111 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 52 өргөдлийн хамт нийт 163 өргөдлөөс 40 өргөдлийг шийдвэрлэж, 7 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 8 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 108 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар иргэний 120, захиргааны 18 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 111 өргөдөл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 50 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 2 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 9 гомдол, хяналтын журмаар гаргасан 2, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 3 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд хүлээлгэж өгсөн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 13, эрүүгийн 9 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 15 хэргээс 4 хэргийг, эрүүгийн 11 хэргээс 4 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-01-29