ШҮҮГЧ, АЖИЛТНУУД КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАВ

  • 2021-02-09

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/86 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” албан бичгийн дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн оношлуураар авах шинжилгээнд бүрэн хамруулахад бүгд “сөрөг” дүнтэй буюу халдваргүй гэж гарчээ.
Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран шүүхийн байранд зохион байгуулсан бөгөөд шинжилгээний үеэр ажилтан, албан хаагчдын биеийн дулааныг хэмжиж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан ажиллав.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-02-08