Сургалт Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Эрүүгийн хуулийн хэрэглээ, Мөнгө угаах гэмт хэрэг, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, Таслан сэргийлэх арга хэмжээ, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт, Гэмт хэрэг ба зөрчлийн ялгаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Олон улсын гэрээ конвенцыг шүүхэд хэрэглэх нь сэдвээр болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын гаргасан саналд үндэслэж хууль хэрэглээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр явагдсан байна. Сургалтад Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүгчид хамрагдсан байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-02-10