БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2021-03-02

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 20, эрүүгийн 15 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 23 хэргээс 12 хэргийг, эрүүгийн 17 хэргээс 9 хэргийг тус тус шийдвэрлэж, эрүүгийн хэргийн 1 оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна. 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт нэхэмжлэл 216 хүлээн авч 8 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2020 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 144 иргэний хэргийн хамт нийт 360 иргэний хэргээс 239 иргэний хэргийг шийдвэрлэж, 121 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 16 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 90 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 02 дугаар сард 239 хэрэг шийдвэрлэсэн нь 2020 оны 02 дугаар сартай харьцуулахад 10,6 %-иар өссөн үзүүлэлттэй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 27 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 19 эрүүгийн хэргийн хамт нийт 46 эрүүгийн хэргээс 39 хэргийг шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 74 хэргийг шийдвэрлэж, 40 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 01 дүгээр сарын байдлаар шинээр 27 нэхэмжлэл хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, өмнөх оны үлдэгдэл 18 хэргийн хамт нийт 45 захиргааны хэргээс 16 хэргийг шийдвэрлэж, 29 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд үүнээс 3 хэргийг түдгэлзүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 163 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 52 өргөдлийн хамт нийт 215 өргөдлөөс 90 өргөдлийг шийдвэрлэж, 25 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 25 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 75 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар иргэний 216, захиргааны 27 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 163 өргөдөл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 90 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 5 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 24 гомдол, хяналтын журмаар гаргасан 7, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 15 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-03-01