Үүнд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батбайн Мангилик, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сейтмуратын Еркеш нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Ерөнхий шүүгч нар гардуулан өгч, шүүхийн хамт олноос хүндэтгэл үзүүлэв.
Шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан шүүгч Б.Мангилик, С.Еркеш нарт шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021.03.03.