Тус шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг болон түр аргачлалын дагуу Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, бүртгэл, хяналтын нэгдсэн цахим системийг бүрэн ашиглах мэдлэг, чадвар олгох сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад шинээр томилогдсон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдаж, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль тогтоомж, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм журам болон Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, бусад хууль тогтоомжийн талаар мэдлэгээ дээшлүүлсэн байна.
Сургалтыг тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ардабек удирдан явуулав.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021.03.12.