БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2021-03-29

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар /2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл/ 26 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.  Уг шийдвэрлэсэн 26 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 32 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 26 иргэний хэргээс 16 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар эрүүгийн 14 хэргийг хянан шийдвэрлэжээ.  Уг 14 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 14 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 6 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 4 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 4 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 3 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ.  2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 3 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 2 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-03-29