БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2021-03-29

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 249 өргөдөл хүлээн авснаас 28 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 30 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 132 өргөдлийг шийдвэрлэж, 59 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 132 өргөдлийн 120 маргаан буюу 90,9 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 12 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 228 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 21 өргөдөл хүлээн авсан байна.

2021 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 21,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 120 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-03-29