БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2021-06-02

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 46, эрүүгийн 25 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 47 хэргээс 37 хэргийг, эрүүгийн 25 хэргээс 22 хэргийг тус тус шийдвэрлэж, эрүүгийн хэргийн 1 оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна.  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 503 нэхэмжлэл  хүлээн авч, 25 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2020 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 144 иргэний хэргийн хамт нийт 622 иргэний хэргээс 543 иргэний хэргийг шийдвэрлэж, 79 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 6 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 232 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 05 дугаар сард 543 хэрэг шийдвэрлэсэн нь 2020 оны 05 дугаар сартай харьцуулахад 12,3 %-иар буурсан үзүүлэлттэй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 67 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 19 эрүүгийн хэргийн хамт нийт 86 эрүүгийн хэргээс 77 хэргийг шийдвэрлэж, 9 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 177 хэргийг шийдвэрлэж, 158 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 05 дугаар сарын байдлаар шинээр 54 нэхэмжлэл хүлээн авч, 11 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 18 хэргийн хамт нийт 61 захиргааны хэргээс 39 хэргийг шийдвэрлэж, 22 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд үүнээс 7 хэргийг түдгэлзүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 315 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 52 өргөдлийн хамт нийт 367 өргөдлөөс 199 өргөдлийг шийдвэрлэж, 46 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 47 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 75 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар иргэний 503, захиргааны 54 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 315 өргөдөл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 232 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 6 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 49 гомдол, хяналтын журмаар гаргасан 20, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 178 хяналтын журмаар гаргасан 4 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-06-02