ДОТООДЫН СУРГАЛТЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС БОЛОН МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГШ НАРТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

  • 2021-06-17

 

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан дотоодын сургалтаа Хүний эрхийн үндэсний комисс болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нартай хамтран цахим сүлжээгээр зохион байгуулж байна.
2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн тухай шинэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд сургалт явуулж, цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн бол өнөөдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Цэцгээ “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг цахим сүлжээгээр явууллаа.
Сургалтын сэдвүүд шүүгч, ажилтнуудаас урьдчилж авсан сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаанд үндэслэгдсэн бөгөөд тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд цахим сүлжээгээр идэвхтэй хамрагдлаа.
Дотоодын сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажиллаж, цаг заваа гаргасан сургагч багш нартаа тус шүүхийн хамт олны зүгээс талархсанаа илэрхийлье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-06-16