ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД СТАТИСТИКИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

  • 2021-06-17

 

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газартай хамтран нийслэл болон орон нутаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад “Статистик мэдлэг олгох сургалт”-ыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа.
Шүүхийн захиргааны ажилтнуудад Статистикийн анхан шатны мэдлэг олгох, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах, бүртгэлд үндэслэн үнэн бодит мэдээллийг цуглуулах, боловсруулах, анализ дүн шинжилгээ хийх, бодлого хөтөлбөр, үйл ажиллагаандаа ашиглах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн уг сургалтад нийслэл болон орон нутаг дахь нийт 16 шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд хамрагдсан ба Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шүүхийн байрнаас цахим сүлжээгээр оролцлоо.
Сургалтыг Үндэсний Статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Ц.Дулмаа “Гэмт хэргийн статистикийг олон улсын жишигт нийцүүлэх нь”, “Статистикийн мэдээлэлд үндэслэн танилцуулга бэлтгэх, анхаарах асуудлууд” сэдвүүдээр, Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын статистикч О.Норовсамбуу нь “Статистикийн мэдээллийг боловсруулах дүн шинжилгээ хийх программыг ашиглах аргад суралцах” сэдвээр, Эдийн засгийн статистикийн газрын статистикч Г.Батбуян нь “Инфографик боловсруулах, хэрэглэх” сэдвээр, Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан, Э.Ганцэцэг нар “Шүүхийн шүүн таслах ажлын статистикийн тухай” сэдвээр тус тус зохион байгууллаа.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-06-18