ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ БА БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

  • 2021-06-25

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба бүртгэл, хяналтын нэгдсэн системийн цахим сургалт”-ыг 2021 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр цахим сүлжээгээр зохион байгуулж байна.  

Шүүхийн захиргааны ажилтны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн систем дээр үр нөлөөтэй, бүтээмжтэй ажиллах мэдлэг, чадварыг олгох, дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай үр нөлөөтэй хэрэгжүүлэх, системийн хөгжүүлэлтэд цаашид анхаарах асуудлыг тодруулахад чиглэсэн сургалтад Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн байрнаас цахим сүлжээгээр оролцлоо.

Сургалтыг Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч М.Сэлэнгэ “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт”, “Захиргааны хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем” сэдвүүдээр, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт”, “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем” сэдвүүдээр, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ч.Ханддулам “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт”, “Иргэний хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем” сэдвээр тус тус зохион байгууллаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-06-23