БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2021-06-30

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 406 өргөдөл хүлээн авснаас 52 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 59 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 252 өргөдлийг шийдвэрлэж, 45 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 252 өргөдлийн 232 маргаан буюу 92,6 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 20 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 353 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 53 өргөдөл хүлээн авсан байна.

2021 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 232 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-06-30