“ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2021-09-27

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулан “Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сургалт зохион байгууллаа.

уг сургалтад шүүхийн Тамгын газрын дарга болон Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн байрнаас цахим сүлжээгээр оролцлоо.

Сургалтыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ “Олон улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах туршлага, чиг хандлага”, “Монгол улсын Шүүхийн нэр хүнд ба цаашид авах арга хэмжээ”, “ Нийгмийн цахим сүлжээг шүүхэд ашиглах арга зам” сэдвүүдээр, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш Ж.Оюунчимэг нь “Мэдээлэл харилцааны онол практик, сошиал медиа”, “Мэдээ бичих, хэвлэлийн бага хурал зохион байгуулахад анхаарах зүйлс” сэдвүүдээр тус тус зохион байгууллаа.  

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-09-22