БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2021-09-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 706 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 144, шилжиж ирсэн 1 иргэний хэрэгтэй хамт нийт 853 иргэний хэргээс 38 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 нэхэмжлэлийг буцааж, 1 хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлж, 15 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 728 иргэний хэргийг шийдвэрлэж, 68 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 117 хэргээр буюу 25,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 728 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 222 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 109, зээлийн гэрээний маргаан 45, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 5, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 29, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролтой холбоотой 2, иргэний эрх зүйн бусад маргаанаар 32 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 370 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн шагуу хариуцагчийг эрэн сурвалжлах 9, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 296, бусад төрлийн хүсэлтээр 65 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 46 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 38, эцэг тогтоолгох тухай 1, эх байх эрх хасах тухай 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 1, гэрлэлт болон гэрлэлт цуцлахыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай 1, бусад маргаан 4 хэргийг шийдвэрлэж, 39 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 57 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 7, ажлаас үндэслэлгүй халагдсан 22, цалин хөлсний маргаан 18, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 10 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 8, Нийгмийн даатгалын багц хуулиар 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1, бусад хуулиар 19 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 728 хэргийн 191 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 523 хэргийг шүүх хуралдаанаар, 14 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 242,586,086 төгрөгийг улсын орлого болгожээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-09-27