ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

  • 2021-10-18

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хүрээнд Өлгий сумд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдаас ирээдүйд эрх зүйч мэргэжлээр суралцах хүсэлтэй сурагчдыг шүүхийн байранд урьж, шүүхийн байр, үйл ажиллагаатай танилцууллаа.

Уг үйл ажиллагааг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийн гишүүн, шүүгчийн туслах Б.Хундыз удирдан явуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан яриа өрнүүлсэн бөгөөд сурагчдаас шаардлагатай мэдээллийг өгсөнд баярлан талархсанаа илэрхийлсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2021-10-18