Энэ удаагийн сургалтад шинээр томилогдсон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдаж, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль тогтоомж, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм журам болон Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, бусад хууль тогтоомжийн талаар мэдлэгээ дээшлүүлсэн байна.
Сургалтыг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Айбек удирдан явуулав.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021.10.27