ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2021-11-24

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын албан хаагчдад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох журмуудын талаарх сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа. 

Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын референт Б.Оюуннасан удирдан явуулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас сургалтад бүрэн хамрагдаж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын талаар сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-11-23