БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2021-12-28

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны бүтэн жилийн байдлаар /2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар/ 82 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 82 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 хэргээр буюу 6,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулиар 39, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 11, Хөдөлмөрийн тухай хуулиар 26, Гэр бүлийн тухай хуулиар 4, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар 1, бусад хуулиар 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 82 иргэний хэргийг шийдвэрлэснээс 44 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 21 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 15 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 1 хэргийн зохигч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2021 оны бүтэн жилийн байдлаар эрүүгийн 48 хэргийг хянан шийдвэрлэжээ.  Уг 48 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8 хэргээр буюу 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүнийг алах  гэмт хэрэг 2,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 3, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 1,  залилах гэмт хэрэг 3, хөрөнгө завших 1, мал хулгайлах гэмт хэрэг 3, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 6, хахууль авах гэмт хэрэг 2, хахууль өгөх гэмт хэрэг 4, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 5, Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг 3, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг 1, хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэрэг 2, Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг 1, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 2, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 1, Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 2 хэргийг тус тус хянаж, нийт 48 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 24 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 15 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 8 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 1 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх 2021 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 18 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ.  Уг 18 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 хэргээр буюу 33,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлээр /Олон нийтийн газар зүй бусаар бие авч явах/-1, 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-3, 5.3 дугаар зүйлээр /Хүний биед халдах/-2, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-2, 5.13 дугаар зүйлээр /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-1, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-9 хэргийг тус тус хянаж, нийт 18 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 12 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-28