БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2021-12-28

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2021 оны бүтэн жилийн байдлаар нийт 636 өргөдөл хүлээн авч, өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 687 өргөдлөөс 95 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 117 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 451 өргөдлийг шийдвэрлэж, 24 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 451 өргөдлийн 409 маргаан буюу 90,6 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 42 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 554 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 82 өргөдөл хүлээн авсан бол 2021 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 12,681,486 төгрөг төлсөн байна.

2021 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 410 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ. 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-28