БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2021-12-28

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 онд 88 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл хэрэг, нэхэмжлэлийн хамт нийт 113 нэхэмжлэл, хэргээс 25 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  88 захиргааны хэргээс 76 хэргийг шийдвэрлэж, 12 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2020 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 3 хэргээр буюу 3.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

 

Нийт шийдвэрлэсэн 76 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, ашигт малтмалын маргаан 2, төрийн албаны маргаан 12, газрын маргаан 16, иргэний улсын бүртгэлийн маргаан 4, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 2, сонгуулийн маргаан 2, татварын маргаан 1, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 14, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 10, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 1, бусад хуулиар 12 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 онд нийт шийдвэрлэсэн 76 захиргааны хэргээс 21 хэргийг хялбаршуулсан журмаар, 55 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 74 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 5,  нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 9 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны бүтэн жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,790,800 төгрөгийг улсын орлого болгожээ. Тайлант хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийтгэлийн хуудас баталгаажуулах тухай 25 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.   

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-28