БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2021-12-28

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны бүтэн жилд 1137 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 144 иргэний хэрэгтэй хамт нийт 1281 иргэний хэргээс 61 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 нэхэмжлэлийг буцааж, 25 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, 1 хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлж, нийт 1057 иргэний хэргийг шийдвэрлэж, 134 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 251 хэргээр буюу 19,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 1057 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 328 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 156, зээлийн гэрээний маргаан 60, түрээсийн гэрээний маргаан 1, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 10, Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой 4, Тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой 4, Хадгалалтын гэрээтэй холбоотой 1, Хамтран ажиллах гэрээтэй холбоотой 1, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 42, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргаан 11, гэм хор учруулснаас үүдэх эд хөрөнгийн хохиролтой холбоотой 15,  гэм хор учруулснаас үүсэх эрүүл мэндийн хохиролтой холбоотой 3, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах маргаан 1, иргэний эрх зүйн бусад маргаанаар 19 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 551 хэрэг шийдвэрлэснээс хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай 21, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 11, нас тогтоолгох тухай хүсэлт 7, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 461, садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлт 1, бусад төрлийн хүсэлтээр 50 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулиар нийт 65 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 52, эцэг тогтоолгох тухай 5, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 4, гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах 1, бусад маргаан 3 хэргийг шийдвэрлэж, 48 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 81 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 26, цалин хөлсний маргаан 30, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 25 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 4, Нийгмийн даатгалын багц хуулиар 6, Төрийн албаны тухай хуулиар 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1, Цагаатгалын нөхөн олговор 11, бусад хуулиар 8 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 1057 хэргийн 269 хэргийг хялбаршуулсан журмаар, 765 хэргийг шүүх хуралдаанаар, 23 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 89,458,282 төгрөгийг улсын орлого болгожээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-28