2021 ОНД АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮЛСЭН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

  • 2021-12-31

Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олны хурлаар /2021.12.30/ 2021 оны шүүн таслах ажиллагааны мэдээ, чанар, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцэж, мөн онд ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн шүүхийн захиргааны ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны статистик мэдээ гарсантай холбогдуулан шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтийн судалгааг шүүх, шүүгч тус бүрээр гаргахад Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдээс шүүгч Б.Болормаа, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдээс шүүгч А.Жархынгүл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдээс шүүгч С.Еркеш нар чанарын үзүүлэлтээрээ тэргүүлсэн тул хамт олны хурлаар баяр хүргэж, ирэх онд улам их амжилт гаргахыг хүслээ.

Шүүхийн захиргааны ажилтны ажлын үзүүлэлтийг гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, ажлын ачааллыг нь үндэслэж шүүхийн Тамгын газрын хуралдаанаас урьдчилан тодруулахад, 2021 оны ажлын үр дүнгээр шүүгчийн туслах Б.Ардабек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, шүүхийн бичиг хүргэгч Р.Аманкелди нар тэргүүлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч С.Хуанбекийг шүүхийн Тамгын газраас өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.

2021 онд ажлын үр дүн, үзүүлэлтээрээ хамт олноо тэргүүлсэн Б.Ардабек, Т.Еркегүл, Р.Аманкелди, С.Хуанбек нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ оны мэнд дэвшүүлье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-31