ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ /2021 ОН/

  • 2022-01-17

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны бүтэн жилийн байдлаар нийт 1057 хэрэг шийдвэрлэсний 65 нь гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн иргэний хэргийн 6,1 хувийг эзэлж байна.

Анхан шатны шүүх 2021 онд Гэр бүлийн тухай хуулиар нийт 65 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 52, эцэг тогтоолгох тухай 5, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 4, гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах 1, бусад маргаан 3 хэргийг шийдвэрлэж, 48 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-01-17