БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ХЭМ ХЭМЖЭЭГ БАТАЛЛАА

  • 2022-01-18

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ”-г Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн  шинэчлэн баталлаа.

Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шинэчилсэн Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний төслийг боловсруулж, шүүгч, ажилтнуудаас санал авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгч, ажилтны нэгдсэн зөвлөгөөнөөр хэлэлцлээ.

Уг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн өөрчлөлтүүдийн хүрээнд холбогдох заалтууд болон байгууллагын дотоод зохион байгуулалт, ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах, чөлөө олгох, ажил амралтын цаг, цалин хөлс, шагнал урамшуулал, тусламж дэмжлэг, тэтгэмж, ажилтан, ажил олгогчийн эрх үүрэг, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага болон бусад шинэ заалтуудыг тусгалаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-01-17