ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-01-19

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас шүүгч ажилтнуудын чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, дархлааг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймаг дахь  анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг 2022.01.14-ний өдөр зохион байгууллаа.

Уг “Гар бөмбөг”-ийн тэмцээнд анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болж өрсөлдсөнөөс Шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат ахлагчтай баг Тэргүүн байр, Х.Мейрамбек ахлагчтай иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид Дэд байр, С.Өмирбек ахлагчтай давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг, тамирчид Гутгаар байранд шалгарчээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-01-17