ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

  • 2022-01-21

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Терроризмтой тэмцэх зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь зарим төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, хурандаа Ж.Төгс-Очир болон холбогдох албаны хүмүүс “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон терроризмын аюул занал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцсон төрийн албан хаагчдад сертификат олгосон байна.

Уг сургалтад Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцлоо.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-01-19