БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2022-02-09

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 9, эрүүгийн 5, зөрчлийн 2 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 12 хэргээс 8 хэргийг, эрүүгийн 9 хэргээс 5 хэргийг, зөрчлийн 2 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт нэхэмжлэл 158 хүлээн авч 31 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2021 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 134 иргэний хэргийн хамт нийт 261 иргэний хэргээс 147 иргэний хэргийг шийдвэрлэж, 114 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 12 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 65 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 01 дүгээр сард 147 хэрэг шийдвэрлэсэн нь 2021 оны 01 дүгээр сартай харьцуулахад 8,9 %-иар өссөн үзүүлэлттэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 17 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 8 эрүүгийн хэргийн хамт нийт 25 эрүүгийн хэргээс 18 хэргийг шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 56 хэргийг шийдвэрлэж, 31 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 01 дүгээр сарын байдлаар шинээр 13 нэхэмжлэл хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, өмнөх оны үлдэгдэл 12 хэргийн хамт нийт 25 захиргааны хэргээс 6 хэргийг шийдвэрлэж, 19 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд үүнээс 1 хэргийг түдгэлзүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 72 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 25 өргөдлийн хамт нийт 97 өргөдлөөс 22 өргөдлийг шийдвэрлэж, 7 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 8 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 60 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар иргэний 158, захиргааны 13 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 72 өргөдөл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 65 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 2 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 14 гомдол, 1 хяналтын журмаар гаргасан 1, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 1 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-02-01