ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ“ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ С.ЕРКИН ОРОЛЦОЖ БАЙНА

  • 2022-02-16

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Тус хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гарган Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлэх бөгөөд хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч С.Еркин оролцож байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-02-16