ХОХИРОГЧООР ТОГТООГДСОН БОЛОН ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮНИЙ ТАЛААР ТОВЧ СУДАЛГАА /2021 он/

  • 2022-02-17

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2021 онд гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон 154 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Уг ял шийтгүүлсэн 154 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл 16-17 насны 2, 18-21 насны 7 хүн, 22-29 насны 36 хүн, 30-34 насны 41 хүн, 35-аас дээш насны 68 хүн байх бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 154 хүний 65 хүнийг хорих ялаар, 59 хүнийг торгуулийн ялаар, 17 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 13 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 156 эрүүгийн хэрэгт 173 эрэгтэй, 79 эмэгтэй, насанд хүрээгүй 15 хүүхэд хохирогчоор тогтоогдсон бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 0-13 насны 3 эмэгтэй хүүхэд, 1 эрэгтэй хүүхэд, 14-15 насны 1 эрэгтэй 4 эмэгтэй хүүхэд, 16-17 насны 2 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэд, 18-21 насны 8 эрэгтэй, 3 эмэгтэй хүн, 22-29 насны 41 эрэгтэй, 18 эмэгтэй хүн, 30-34 насны 42 эрэгтэй, 20 эмэгтэй хүн, 35-аас дээш насны 78 эрэгтэй, 27 эмэгтэй хүн тус тус хохирогчоор тогтоогджээ. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын нийт хэмжээ 828,306,286 төгрөг байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-02-16