“ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО” АЖЛЫН ХҮРЭЭНД МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-02-21

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх болон шүүхийн Тамгын газрын хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрүүл биед саруул ухаан оршино” ажлын хүрээнд мөсний баярын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Толбо нуурт зохион байгууллаа.

 

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх болон шүүхийн Тамгын газрын хамт олон жил болгон байгууллагын “Мөсний баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай боловч коронавируст цар тахалтай холбоотой өнгөрсөн 2 жилийн хугацаанд тасалдаад байсан уг арга хэмжээг энэ жил амжилттай зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болон хуваагдаж, багуудын дунд "Сумо", "Олс таталт", “Гүйлт”, “Хоккей” гэсэн 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулснаас нийлбэр дүнгээр Х.Мейрамбек ахлагчтай иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид тэргүүн байр, Шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат ахлагчтай баг Дэд байр, С.Өмирбек ахлагчтай давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг, тамирчид Гутгаар байранд шалгарлаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-02-21