БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2022-03-01

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 19, эрүүгийн 10, зөрчлийн 4 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 22 хэргээс 9 хэргийг, эрүүгийн 14 хэргээс 9 хэргийг, зөрчлийн 2 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 251 нэхэмжлэл  хүлээн авч 34 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2021 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 134 иргэний хэргийн хамт нийт 351 иргэний хэргээс 220 иргэний хэргийг шийдвэрлэж, 131 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 12 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 131 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 02 дугаар сард 220 хэрэг шийдвэрлэсэн нь 2021 оны 02 дугаар сартай харьцуулахад 7,9 %-иар буурсан үзүүлэлттэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 24 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 8 эрүүгийн хэргийн хамт нийт 32 эрүүгийн хэргээс 26 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 79 хэргийг шийдвэрлэж, 44 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 02 дугаар сарын байдлаар шинээр 17 нэхэмжлэл хүлээн авч, 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 12 хэргийн хамт нийт 27 захиргааны хэргээс 8 хэргийг шийдвэрлэж, 19 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 125 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 25 өргөдлийн хамт нийт 150 өргөдлөөс 52 өргөдлийг шийдвэрлэж, 17 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 12 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 64 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар иргэний 251, захиргааны 17 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 125 өргөдөл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 131 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 4 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 23 гомдол, хяналтын журмаар гаргасан 4, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 6, хяналтын журмаар гаргасан 1 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-01