ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-03-14

Баян-Өлгий аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч ажилтнуудын чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, дархлааг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймаг дахь  анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнуудын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2022.03.11-ний өдөр зохион байгууллаа.

Уг тэмцээнд анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болж өрсөлдсөнөөс Б.Ерханат ахлагчтай Шүүхийн тамгын газрын баг Тэргүүн байр, С.Өмирбек ахлагчтай давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг Дэд байр, А.Дауренбек ахлагчтай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг Гутгаар байранд тус тус шалгарчээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-14