ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ШҮҮГЧИЙН ТУСЛАХ НАР ХАМРАГДЛАА

  • 2022-03-16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/190, А/280 дугаар хамтарсан тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/67 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймаг дахь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, шүүхийн Тамгын газрын даргыг тус хорооны гишүүнээр өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр томилсон.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий, Увс аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 32 гишүүнд зориулсан сургалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулж, сургалтад оролцогсдод сертификат гардууллаа.

Тус сургалтад шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, шүүгчийн туслах Б.Ардабек, Т.Хуаныш нар оролцжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-16