БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-03-30

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар /2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл/ 23 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 23 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 34 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 23 иргэний хэргээс 16 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар эрүүгийн 14 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 1 дүгээр улиралд мөн адил 14 хэргийг шийдвэрлэж байжээ.

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс шилжүүлсэн 17 хэргийг хүлээн авч, нийт 14 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 11 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 3 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 4 хэргийг хүлээн авч, давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ.  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 4 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 2 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 2 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-28