БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2022-03-30

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 317 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 137 иргэний хэрэгтэй хамт нийт 454 иргэний хэргээс 39 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлж, 3 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 305 иргэний хэргийг шийдвэрлэж, 106 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 22 хэргээр буюу 6,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 305 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 97 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 28, зээлийн гэрээний маргаан 22, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 1, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 19, гэм хор учруулснаас эд хөрөнгийн хохирол 7, гэм хор учруулснаас эрүүл мэндийн хохирол 3, эдийн бус гэм хориг арилгахтай холбоотой 1, иргэний эрх зүйн бусад маргаанаар 16 хэргийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 160 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт 10, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 107, бусад төрлийн хүсэлтээр 43 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 24 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 18, эцэг тогтоолгох тухай 1, эх байх эрх хасах тухай 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 3, бусад маргаан 1 хэргийг шийдвэрлэж, 6 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 21 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 5, ажлаас үндэслэлгүй халагдсан 10, цалин хөлсний маргаан 1, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 5 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулиар 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 305 хэргийн 64 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 235 хэргийг шүүх хуралдаанаар, 6 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,302,200 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-28