БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2022-03-30

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 211 өргөдөл хүлээн авснаас 20 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 27 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 102 өргөдлийг шийдвэрлэж, 62 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 102 өргөдлийн 96 маргаан буюу 94,1 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 6 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 185 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 26 өргөдөл хүлээн авсан байна.

2022 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 22.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 97 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-28