ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2022-04-01

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор нийт 377 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 10 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд энэ нь нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн 2,6 хувь юм.

2022 оны 01 дүгээр улирлын байдлаар иргэний хэргийн 9, эрүүгийн хэргийн 1, нийт 10 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны 4, 36-45 насны 3, 46-55 насны 2, 56-аас дээш насны 1 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргажээ.

Нийт шүүх хуралдаанд оролцсон 10 иргэдийн төлөөлөгчөөс 5 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй бөгөөд 1 нь бүрэн дунд боловсролтой, 9 нь дээд боловсролтой хүн байна.

2022 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдол байхгүй.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-29