ШҮҮГЧИЙН ТУСЛАХУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-04-19

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ыг шинэчлэн баталж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон билээ.

Уг журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн цахим сан, системийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, сургалтад оролцогчдод арга зүйн зөвлөгөө өглөө. 

Сургалтад Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахууд хамрагдлаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-19