ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

  • 2022-04-22

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 01, 02 дугаар сард 131 гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Үүнээс Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 67 гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр 64 гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ.

Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх 67 гүйцэтгэх хуудас бичигдсэнээс 43 гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ба 24 гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссан байдлаас үзэхэд шүүгчийн захирамжийн биелэлт 35,8 хувьтай байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт нийт 64 гүйцэтгэх хуудас бичигдсэнээс 14 гүйцэтгэх хуудас нь Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн иргэний хэрэгт бичигдсэн бөгөөд үүнээс 8 гүйцэтгэх хуудас нь нийт 10 хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт бичигджээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн 7, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 14, иргэний эрх зүйн харилцаатай холбоотой бусад маргааныг шийдвэрлэсэн 29 шүүхийн шийдвэрт тус тус гүйцэтгэх хуудас бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт нийт 64 гүйцэтгэх хуудас бичигдсэнээс 44 гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ба 20 гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссан байдлаас үзэхэд шүүхийн шийдвэрийн биелэлт 31,2 хувьтай байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-21